responsive img

Цахим ХАА-н стратегийн бичиг баримт боловсруулах зөвлөлдөх уулзалт болов

23

8 сар

Монгол Улсын Цахим хөдөө аж ахуйн стратегийн бичиг баримт боловсруулах талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна.  Энэхүү уулзалтыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  НҮБ-ын ХААБ-ын МУ дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Олон улсын харилцаа холбооны нэгдэл байгууллагын  Ази Номхон далайн бүсийн хөтөлбөрийн зохицуулагч Ашиш Нараяан нар нээж үг хэлэв.

Үндэсний Цахим ХАА-н стратеги нь Монгол Улсын засгийн газар ХАА-н салбарт тавьсан зорилтуудад хүрэх, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс гарах үр дүнг сайжруулахад шаардлагатай тэргүүлэх цахим шийдлүүдийг тодорхойлох, түүний дэд бутэц, бодлого журам зэрэг дэмжлэгт орчинг бэхжүүлэхэд тусалж, салбарын хэрэгцээ шаардлагаа тодорхойлох, мэдээлэл, харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг үнэлэхэд туслах юм.  

Энэ удаагийн талуудын зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Цахим хөдөө аж ахуйн стратегийн бичиг баримтын төслийг хэлэлцэх, хянах, эцэслэх, ХАА-н дэд салбар тус бүрээр талуудын саналыг авч стратегийн бичиг баримтад тусгах, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж талуудаас санал авах, ЦХАА-н шийдлүүдээс тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм.