responsive img

Цахим ХАА-н стратегийн бичиг баримт боловсруулах зөвлөлдөх уулзалт болов

23

8 сар

Монгол Улсын Цахим хөдөө аж ахуйн стратегийн бичиг баримт боловсруулах талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна.  Энэхүү уулзалтыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  НҮБ-ын ХААБ-ын МУ дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Олон улсын харилцаа холбооны нэгдэл байгууллагын  Ази Номхон далайн бүсийн хөтөлбөрийн зохицуулагч Ашиш Нараяан нар нээж үг хэлэв.

Монгол, Хятадын ХААЯ хоорондын Зөвлөлдөх Ажлын хэсгийн VII хуралдаан боллоо

23

8 сар

Монгол Улс, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам хооронд 2002 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулж, тогтмол хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 8-р сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны удирдлагууд Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны ХАА-н яам хоорондын Зөвлөлдөх Ажлын хэсгийн ээлжит 7 дугаар хуралдаан болж өнгөрлөө.

ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгууллаа

23

8 сар

“Монгол-Хятадын экспо-III” арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот, Улаанцав хотуудад ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

20

8 сар

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлуудын нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлуудын талаар салбарын сайд танилцуулга хийлээ.

“Цаатны наадам - 2000 цааны баяр” боллоо

19

8 сар

Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396  болж өссөн байна.

“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

19

8 сар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд зохион байгуулж байна.