responsive img

Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны давуу талуудын нэг нь байгалийн үзэсгэлэнт Буйр нуур болон Нөмрөгийн дархан цаазат газартай зэргэлдээ оршиж байгаа юм.

Буйр нуурын эрэг орчимд байгалийн сайхныг харах, шувуу дурандах, далайн аялал, спорт загасчлал болон морин аялал хийх боломжтой бол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаан дотор нүүдэлчин соёлыг сонирхох, Нөмрөгийн дархан цаазат газартай танилцах, ховордсон ан амьтныг хамгаалах газар, мөн бүс нутгийн түүхэн дурсгалт газруудтай танилцан аялах боломжтой байна.

Зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсыг хурлыг БОАЖЯ-аас зохион байгуулж Халхголын бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх Буйр нуур болон Халх голын Хадан Хясаат төслийн ТЭЗҮ-ийг Дорнод аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газарт хүлээлгэн өгсөн. Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Их бурхант” аялал жуулчлалын цогцолборыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар БСШУ-ны яам хариуцан ажиллаж байна. “Их бурхант” цогцолборыг сэргээн засварлах ажил бүрэн дуусч 2014 оны 10-р сард комисс хүлээн авсан бөгөөд эрчим хүчинд холбох ажил амжилттай хийгдсэн болно.